"ТҮМЭН СУГАЛАА" ХОНЖВОРТ СУГАЛААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нийтэлсэн огноо: 2025 оны 11-р сарын 14-ний өдөр

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ 1.1 Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр "Meirmen International" ХХК ("Компани", эсхүл "Бид" гэх)-ийн хөгжүүлсэн "TUMEN SUGALAA" аппликэйшн ("Апп" гэх)-д хэрэглэгчийг бүртгэх, Апп-г ашиглах, сугалаа худалдан авч хонжворт сугалаанд оролцох, хонжвор олгохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулна. 1.2 Та ("Хэрэглэгч") Апп-д бүртгүүлснээр Үйлчилгээний нөхцөлийг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээх тул бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдвэрлэнэ үү. 1.3 Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, цахимаар хүлээн зөвшөөрөн хэрэглэгчийн бүртгэл үүсгэснээр Апп-г бүрэн ашиглах боломжтой болно. 1.4 Компани Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд заасан "эд мөнгөний хонжворт сугалаа гаргах" тусгай зөвшөөрлийн хүрээнд Tumen хонжворт сугалааг хэрэглэгчид санал болгон, үйл ажиллагаа эрхэлж байгаа болно. 1.5 Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн нэр томьёо: 1.5.1 "Хонжворт сугалаа" эсхүл "Сугалаа" гэж Компаниас гаргаж буй Апп дээрх аппликэйшны хусдаг болон хонжворын тохиролтой сугалааг; 1.5.2 "Хонжвор" гэж хонжворт сугалааны тохирлоор тодорхойлогдсон, ялагчид олгох мөнгөн дүн, эсхүл түүнтэй адилтгах хөрөнгийг; 1.5.3 "Хэтэвч" гэж Хэрэглэгчийн бүртгэл үүсгэсний дараа Хэрэглэгч сугалаа худалдан авах зорилгоор мөнгө байршуулах болон сугалааны хонжворыг хэрэглэгчид олгох, харуулах Апп дээрх Хэрэглэгчид зориулсан төлбөрийн арга хэрэгслийг; 1.5.4 "Сугалааны дүрэм" гэж сугалааны тохирол шалгаруулах үйл ажиллагаа буюу Компанийн тодорхойлж баталсан бүтээгдэхүүн удирдлагын төлөвлөгөөг; 1.5.5 "Ялагч" гэж сугалааны тохирлоор хонжвор хожсон, тухайн хонжворыг авах эрхтэй оролцогчийг; 1.5.6 "Азын тоо" гэж Хэрэглэгч сугалаа авахын тулд 0-9 цифрээс сонгох дурын тоон сонголтыг; 1.5.7 "Сугалааны дугаар" гэж Апп дээр Хэрэглэгч өөрөө үүсгэсэн эсхүл автомат сонголт ашигласан үүсгэсэн 6 орон бүхий Хэрэглэгчийн тасалбарыг. 2. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ 2.1 Хэрэглэгч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллагад өөрийн нэр дээр данс эзэмшдэг Монгол Улсын иргэн байна. 2.2 Хэрэглэгч нь Апп-д өөрийн утасны дугаар, нэг удаагийн нууц үгийг оруулснаар бүртгэл хийгдэж, Апп-д нэвтэрнэ. Хэрэглэгчийг ДАН системээр танин баталгаажуулна. 2.3 Хэрэглэгч Апп-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг ДАН системээс татахыг Компанид зөвшөөрч байгаа болно. 2.4 Хэрэглэгч 2.1-д заасан шаардлагыг хангасан бөгөөд холбогдох мэдээллийг бүрэн, үнэн зөв гаргаж өгснөөр хэрэглэгчийн бүртгэл баталгаажна. 2.5 Хэрэглэгчийн бүртгэл баталгаажсанаар хонжворт сугалаанд оролцох эрхтэй болно. 2.6 Хэрэглэгч өөрийн болон гуравдагч этгээдийн нэрээр давхар бүртгэл үүсгэхгүй бөгөөд бүртгэл үүсгэсэн утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд Апп дах өөрийн бүртгэлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэх үүрэгтэй. 2.7 Хэрэглэгч Апп-д нэвтрэх нэр, нэг удаагийн нууц үг, утасны дугаар, пин кодыг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. 2.8 Хэрэглэгчийн бүртгэл үүсгэхэд таны оруулсан мэдээлэл үнэн зөв байх ёстой бөгөөд Компани хэрэглэгчийн бүртгэл худал, зөрүүтэй гэж үзсэн тохиолдолд таны хэтэвчийн хөдөлгөөнийг зогсоох, хонжворыг олгохгүй байх эрхтэй. 2.9 Таны мэдээллийг ашиглан бүртгэл үүсгэсэн эсхүл Таны хэрэглэгчийн бүртгэлийг өөр этгээд ашигласантай холбоотой зөрчлийн талаар Компанид яаралтай мэдэгдэх үүрэгтэй. 3. СУГАЛААНД ОРОЛЦОХ ЭРХ ҮҮСЭХ, СУГАЛААНЫ ДҮРЭМ 3.1 Хэрэглэгч Апп-д хэрэглэгчийн бүртгэлийг баталгаажуулсны дараа сугалаа худалдан авч оролцох боломжтой. 3.2 Хэрэглэгч хонжворт сугалааг тохирол явагдахаас өмнө урьдчилан худалдан авснаар сугалаанд оролцоно. 3.3 Үйлчилгээний нөхцөл нь Апп-д зохион байгуулагдах бүх сугалаанд нэгэн адил үйлчилнэ. 3.4 Апп-аар хонжворын тохиролтой сугалааг зохион байгуулна: 3.4.1 Урьдчилан зарласан хонжворын сан бүрдсэний дараа ялагчийг тодруулах сугалааны төрөл байна. 3.4.2 Сугалаа нь 1,000-50,000 төгрөгийн үнэтэй байх ба сугалааны тасалбар борлуулалт болон сугалааны сангийн хэмжээнээс хамаарч ялгаатай зохион байгуулагдана. 3.4.3 Хонжвор нь мөнгөн хөрөнгө, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байна. 3.5 Сугалаа худалдаж авах, сугалаанд оролцох: 3.5.1 Та Апп дээр зарлагдсан сугалаанаас сонгон оролцох боломжтой. 3.5.2 Та сугалаанд оролцохын өмнө Үйлчилгээний нөхцөл болон сугалааны дүрмийг анхааралтай уншина уу. 3.5.3 Хэрэглэгчийн бүртгэл баталгаажсанаар өөрийн Апп дахь хэтэвчийг цэнэглэх, сугалаа худалдан авах мөнгө байршуулах боломжтой болно. 3.5.4 Хэрэглэгч Апп дээрх төлбөрийн хэрэгсэл болох Хэтэвчээ ашиглан сугалаа худалдаж авна. 3.6 Хэрэглэгч дараахыг ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хонжворт сугалаанд оролцож байгаа болно: 3.6.1 Та өөрийн хүсэл зоригийн дагуу, хонжворт сугалааны эрсдэл, үр дагаврыг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрснөөр сугалаанд оролцож байгаа бөгөөд Бид сугалаанд хожих, хонжвор авах талаар баталгааг танд гаргахгүй. 3.6.2 Компанийн хяналтаас гадуур, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Апп-ыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж болно. 3.6.3 Хуульд зааснаас бусад тохиолдолд Компани хонжворт сугалааны үйл ажиллагаатай холбоотой Таны ашиг, орлого, алдагдлыг хариуцахгүй буюу сугалаа худалдан авсан төлбөрийг буцаан олгохгүй. 3.7 Сугалаа зохион байгуулах, түүний дүрэм: 3.7.1 Хонжворын тохиролтой сугалааны ялагчийг Компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шударга, ил тод байдлаар, цэвэр тохиолдлын санамсаргүй аргаар шалгаруулах бөгөөд үүнд холбогдох хөгжүүлэлт, алгоритмыг Апп-д хийнэ. 3.7.2 Хонжворын тохиролтой сугалааг тодорхой хугацааны давтамжтайгаар хонжворын сан бүрдмэгц 24-48 цагийн дотор зохион байгуулж, ялагчийг олон нийтийн сүлжээний Tumen Sugalaa хаягаар шууд дамжуулалтаар тодруулна. 3.7.3 Хонжворын тохиролтой сугалаа явагдах хугацаанд хонжворын сан бүрдээгүй нөхцөлд Компани сугалааны хугацааг сунгаж болох ба энэ тохиолдолд Хэрэглэгчдэд Апп-аар мэдээлнэ. 3.7.4 Компани өөрийн дүрмээр олон нийтийн ТВ сувгаар тодруулах сугалааг тодорхойлж, харилцагчид мэдээлнэ. 3.7.5 Хэрэглэгчид түүний худалдан авсан тасалбарт хамаарах сугалааны тохирлын талаар мэдээллийг Апп-н мэдэгдэл хэсгээр өгнө. 3.7.6 Ялагч болсон Хэрэглэгчид тохиролын үеэр Апп дээрх бүртгэлтэй утасны дугаар руу залгаж мэдэгдэнэ. 4. СУГАЛААНЫ ХОНЖВОР ОЛГОХ НӨХЦӨЛ 4.1 Сугалааны хонжвор нь бэлэн мөнгө, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө гэсэн төрөлтэй байна. 4.2 Мөнгөөр олгогдох хонжворыг тохирол болсон өдөрт нь Ялагчийн Апп дээрх хэтэвчинд шилжүүлнэ. Ийнхүү шилжүүлэхдээ хонжвороос Монгол Улсын хуульд заасны дагуу холбогдох татварыг суутгасан дүнгээр шилжүүлнэ. 4.3 Эд хөрөнгөөр олгох хонжворыг тохирол болсон өдрөөс хойш Ялагч өөрийн биеэр Компанийн байранд хүрэлцэн ирснээр гардан авна. 4.4 Хэрэглэгч хонжворыг QPay-ээр дамжуулан эсхүл өөрийн нэр дээрх бүртгэлтэй данс руу шилжүүлэг хийн авах, ашиглах боломжтой. 4.5 Компани урт хугацаанд буюу олон удаагийн давтамжаар олгох хонжворыг Ялагчтай гэрээ байгуулах ба гэрээний нөхцөлөөр хонжворыг олгоно. 4.6 Хэрэглэгчийн Апп дээр хийсэн идэвхтэй үйлдлээр урамшууллын оноо цуглуулах боломжтой бөгөөд сугалааны тасалбар худалдан авалт тутмын 5% хүртэл оноог Хэрэглэгчийн хэтэвчид олгоно. 4.7 Хонжворыг олгохдоо Компани Хэрэглэгчийн мэдээллийг шалгах, нягтлах эрхтэй. 4.8 Хэрэглэгч хожсон хонжвороо бусдад шилжүүлэх, өөр төрлийн хонжвороор солих боломжгүй. 4.9 Ялагчийн хонжворыг нэг жилийн хугацаанд хадгалах бөгөөд энэ хугацаанд Хэрэглэгч хонжвороо аваагүй тохиолдолд холбогдох журмын дагуу зарцуулна. 4.10 Хэрэглэгч хэтэвчээ ашиглаагүй 6 (зургаа) сар болсон тохиолдолд мөнгийг таны бүртгэлтэй данс руу шилжүүлэн, таны бүртгэлийг устгана. 5. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 5.1 Хэрэглэгч Апп-г Үйлчилгээний нөхцөлд заасан журам, нөхцөлийн дагуу ашиглах үүрэгтэй. 5.2 Апп-д үнэн зөв мэдээлэл оруулах ба Компани болон бусад Хэрэглэгчид худал, төөрөгдүүлсэн, дутуу, буруу мэдээлэл өгөхгүй байх үүрэгтэй. 5.3 Апп-д нэгээс дээш бүртгэл нээхгүй, гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс бүртгэл үүсгэн ашиглахгүй байх үүрэгтэй. 5.4 Апп-аас бусад сувгаар сугалааны үнэ төлбөрийг төлөхгүй, хонжворыг хүлээн авахгүй байх үүрэгтэй. 5.5 Компанийн сугалааны дүрмээр хонжворыг олгох үед гэрээ байгуулах шаардлагатай гэж үзвэл гэрээг баталгаажуулах үүрэгтэй. 5.6 Апп-д аливаа доголдол, саатал гарсан даруйд Компанид мэдэгдэх үүрэгтэй. 5.7 Апп-г сайжруулахтай холбоотой санал, хүсэлтээ Компанид гаргах эрхтэй. 5.8 Өөрийн бүртгэлийг Компанид хандан устгуулах эрхтэй. 5.9 Өөрийн хэрэглэгчийн бүртгэлийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 5.10 Бүртгүүлэхэд өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон, шинэчлэгдсэн тохиолдолд Апп-ын профайл хэсэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхтэй. 5.11 Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах ба үүнтэй холбоотой үүсэн гарах аливаа үүрэг, хариуцлага, хохирлыг Хэрэглэгч бүрэн хариуцна. 5.12 1,000,000 ба түүнээс дээш төгрөгийн нэг удаагийн мөнгө таталт ажлын өдөр 24 цагийн дотор, амралтын өдөр 72 цагийн дотор хийгдэнэ. 6. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТ, КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ 6.1 Хэрэглэгчид дараах үйлдлийг хориглох бөгөөд зөрчсөн тохиолдолд Компани Таны Апп-ны хэрэглээг тодорхой хугацаагаар хязгаарлах эсхүл зогсоож, Хэрэглэгчийн бүртгэлийг хаах хүртэл арга хэмжээг авна: 6.1.1 Апп-г зүй бусаар, хууль бус зорилгоор ашигласан; 6.1.2 Апп-г аливаа арилжаа, худалдааны бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилгоор ашигласан; 6.1.3 Апп дээр Компанийн эрх, нэр хүндийг гутаасан, оюуны өмчийн эрхийг зөрчсөн; 6.1.4 Апп-ны хэвийн үйл ажиллагаанд зориудаар саад болох үйлдэл гаргасан; 6.1.5 Хэрэглэгчийн бүртгэлийг хуурамчаар үүсгэсэн, хэд хэдэн хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн; 6.1.6 Компани болон Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан, эсхүл залилах, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. 6.2 Компани Хэрэглэгчийг мөнгө угаах болон залилах шинжтэй үйлдэлд сэжиглэсэн тохиолдолд энэ нь 6.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болно. 6.3 Хэрэглэгч 6.1-д заасан хориглолтыг зөрчсөний улмаас үүссэн аливаа төлбөр, нэхэмжлэл, зардал, хохирлыг төлж, барагдуулах үүрэгтэй. 6.4 Сугалааны онцлог, шагналын сангаас хамааруулан тохирлын үеэр хөндлөнгийн аудитыг заавал оролцуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй. 6.5 Компани өөрсдийн хэвлэн нийтлээгүй контентын үнэн зөвийг баталгаажуулахгүй, хариуцлага хүлээхгүй болно. 6.6 Компани Апп-ыг өдрийн аль ч цагт ашиглах боломжтойгоор хөгжүүлэх хэдий ч засвар, шинэчлэл хийх тохиолдолд цаг тухай бүр засварлаж ажиллана. 6.7 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусад этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээх хэдий ч хууль, тогтоомжид заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллагад дамжуулж болно. 7. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ 7.1 Апп-д бүртгэл үүсгэх, Апп-г хэрэглэх явцад Хэрэглэгч болон түүний хандалтын талаарх тодорхой мэдээлэл, бичиг баримтууд болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг Компани "Нууцлалын бодлого"-ын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана. 7.2 Компани нь сугалааны тохирол, хонжвор, Хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг бүртгэгдсэнээс хойш дор хаяж 12 (арван хоёр) сар хүртэл хугацаанд хадгална. 8. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ 8.1 Апп-ны загвар, үндсэн бүтэц, дизайн, бүтээгдэхүүн үйлчилгээний шийдэл, сугалааны хэлбэр, сугалааны дүрэм, санал болгож буй үйлчилгээ, Апп дээрх бүхий л контент, агуулга, лого, бичвэр, дүрс, материалын барааны тэмдэг, зохиогчийн эрх, оюуны өмч, тэдгээрийг ашиглах онцгой эрх нь Компани эсхүл тухайн оюуны өмчийн эрх эзэмшигчид хадгалагдана. 8.2 Хэрэглэгч Компанитай өрсөлдөх үйл ажиллагаа явуулах зорилгоор Апп болон түүнд хамаарах аливаа хэсгийг хуулбарлах, худалдах, өөрчлөн ашиглах зэрэг үйлдэл гаргахыг хориглоно. 8.3 Компанийн оюуны өмчид хамаарах заалтыг Хэрэглэгч зөрчсөн тохиолдолд түүний үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг хариуцна. 9. БУСАД 9.1 Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон даруйд Хэрэглэгч нь танилцах үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж Апп-д нээлттэй байршуулна. 9.2 Үйлчилгээний нөхцөл, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Апп-д байршуулсан өдрөөс эхлэн Хэрэглэгч дагаж мөрдөнө. 9.3 Та Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо дараах сувгаар холбогдон шийдвэрлүүлж болно: 9.3.1 Лавлах 90171717 утасны дугаарт холбогдох; 9.3.2 munkhbayar@tumensugalaa.mn цахим шуудан руу мейл ирүүлэх; 9.3.3 TUMEN SUGALAA албан ёсны сошиал (facebook, instagram) сувагт хандах; 9.3.4 Компанийн байранд биечлэн ирэх. 10. APPLE-Д ХАМААРАЛГҮЙ БОЛОХ 10.1 Apple Inc. нь энэхүү аппликэйшнд зохион байгуулагдах аливаа тэмцээн, хонжворт сугалааны ивээн тэтгэгч биш бөгөөд тэдгээртэй ямар нэг байдлаар холбогдоогүй болно. 10.2 Энэхүү Апп болон түүн дотор зохион байгуулагдах сугалаа, тэмцээнтэй холбоотой бүхий л үүрэг, хариуцлагыг зөвхөн Компани хүлээх ба Apple Inc. ямар ч хариуцлага хүлээхгүй.